Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, нутаг буцахаар болсон байна. Тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс манай улсад ажиллахаар ирж байжээ.
Андрей Михневийг нийслэлийн иргэдийн амьдрах орчин, ажиллах нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөрийг амжилттай удирдан зохион байгуулж, “Улаанбаатар хотын цэвэр агаар, нэмэлт санхүүжилтийн төсөл”, “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлсэн хэмээн Хангарди одонгоор шагнав