Иргэн бүр тухайн оршин буй хороо дүүрэгтээ ямар бүтээн байгуулалтын ажил хийлгэх саналаа нутгийн хөгжлийн санд өгнө. Бид энэ удаа орон нутгийн хөгжлийн сан гэж юу болох талаар мэдээлэл хүргэж байна. Монгол Улс төсвийнхөө тодорхой хэсгийг хэрхэн зарцуулах талаар иргэдээсээ саналыг нь асууж, амьдарч буй орчиндоо тулгамдаж буй асуудлаа иргэд нь өөрсдөө тодорхойлон гаргаж, саналаа өгдөг болох эрх мэдлийг олгосон тун чухал заалт юм.Монгол Улс төсвийнхөө тодорхой хэсгийг хэрхэн зарцуулах талаар иргэдээсээ саналыг нь асууж, амьдарч буй орчиндоо тулгамдаж буй асуудлаа иргэд нь өөрсдөө тодорхойлон гаргаж, саналаа өгдөг болох эрх мэдлийг олгосон тун чухал заалт юм.
ОНХС-ИЙН ТӨСВӨӨР ЯМАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ САНХҮҮЖҮҮЛЖ БОЛДОГ ВЭ?
нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн халуун ус, ариун цэврийн газар, хогийн менежмент, зам, гүүр барих, засварлах зэрэг нийтээрээ үр шимийг нь хүртэж болох хөрөнгө оруулалтуудыг иргэдээсээ саналыг нь асууж хийдэг.
ОНХС-ИЙН САНАЛЫГ ХААНА ХАНДАЖ ӨГӨХ ВЭ?
ОНХС-ийн үйл ажиллагааны журамд зааснаар ОНХС-ийн дараа оны төлөвлөлтийг жил бүрийн 1-6 дугаар сард багтаан баг/хорооны Засаг дарга болон Иргэдийн нийтийн хурал (ИНХ) зохион байгуулдаг. Ингэхдээ баг, хорооны Засаг дарга иргэдээс санал авах үйл ажиллагааг зохион байгуулдаг бол ИНХ нь гарсан саналуудыг хэлэлцэж, эрэмбэлэн, батлах үе шатыг зохион байгуулдаг. 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн бүр ОНХС-ийн төсвийг хэрхэн зарцуулах талаар саналаа өгөх эрхтэй.
Иргэд саналаа гаргахдаа:
- Санал асуулгын хуудас бөглөх (баг/хорооны Засаг даргад хандаж)
- Бүлгийн ярилцлага хийх (өөрсдийн санаачилгаар)
- Цахим (ОНХС аппликэйшн болон тогтсон цахим хуудас, хаягаар) гэсэн гурван хэлбэрийн аль нэгээр саналаа гаргах боломжтой.
1. Санал асуулгын хуудас бөглөж саналаа өгөх:
ИРГЭДЭЭС САНАЛ АВСНЫ ДАРАА ЯМАР ҮЕ ШАТААР САНАЛУУД БАТЛАГДДАГ ВЭ?
Баг, хорооны Засаг дарга сонгуулийн насны иргэн бүрээс авсан саналуудыг нэгтгэж баг, ИНХ-ын хуралдаанд хэлэлцүүлдэг. Иргэд гурван хэлбэрээр цугласан саналуудаа ИНХ-ын хуралдааны үеэр санал тус бүрээр хэлэлцэж, дараа онд өөрийн баг/хорооноос аль саналыг хэрэгжүүлэх нь нэн тэргүүний чухал шаардлагатай вэ гэдгийг олонхоороо шийдвэрлэдэг. Иймээс зөвхөн саналаа өгөөд зогсохгүй гаргасан саналаа хэлэлцэж, батлахын тулд ИНХ-ын хуралдаандаа заавал биечлэн оролцох шаардлагатай. Энэ хуралдааныг ИНХ-ын дарга, тэргүүлэгчид зургаадугаар сарын 31-ээс өмнө зохион байгуулах журамтай.
Яг танай баг/хороотой адил бусад баг/хороонд дээрх маягаар цуглаж, баталсан саналуудыг сум/дүүргийн ОНХС-ийн санал нэгтгэх ажлын хэсэгт нэгтгэж, эрэмбэлүүлэхээр өгснөөр энэхүү ажлын хэсэг долдугаар сард багтаан саналуудыг нэгтгэдэг. Ингээд Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулаад, арванхоёрдугаар сард сум/дүүргийн төсөв батлахтай хамт Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулдаг.