Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“The Hu” хамтлаг эх орондоо иржээ

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
1 минут 55 секунд

"The Hu" хамтлаг энэ жилийн сүүлийн аялан тоглолтоо хийхээр Европыг зорьсон. Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоосоо түр амсхийж, эх орондоо иржээ. Тэдний аравдугаар сарын 26-наас эхэлж, энэ оныг дуустал үргэлжлэх юм. Тус хамтлагийн продюссер, Гавьяат жүжигчин Б.Дашдондог "Бид амралтаараа эх орондоо ирээд байна. Удахгүй Япон улсыг зорино. Үүний дараагаар Европ дахь аялан тоглолтоо үргэлжлүүлнэ" гэсэн юм.

Тус хамтлагийнхан 2023 оны зургадугаар сарын 15-18 өдрүүдэд болох хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцохоор болжээ. Мөн Монголын "The Hu” хамтлаг /2022.11.25/ Франц улсын нийслэл Парис хотод байх НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн хүндэт шагнал болох дэлхийн энх тайвны албан ёсны элч хамтлаг болсон билээ.

Алдартай "Metal Hammer" сэтгүүлээс гаргасан 2022 оны шилдэг 10 хөгжмийн видеоны нэг нь "The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип болжээ. Мөн энэ дуу нь "Music.mxdwn.com" хөгжмийн онлайн сэтгүүлээс гаргасан 2022 оны "Жилийн шилдэг 40 дуу"-ны 19 дүгээр жагсаалтад орсон талаар мэдээлсэн.

"The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан. Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг юм.

“ЭТТ“ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын гурван хүний цагдан хорих хугацааг сунгажээ
“ЭТТ“ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын гурван хүний цагдан хорих хугацааг сунгажээ
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.