Казахстаны “Их дуулга” ирэх баасан гаригт эхэлнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 13 секунд

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ийн цуврал тэмцээн энэ долоо хоногт Казахстаны Астана хотод болно. Барсигийн “Их дуулга” нэрийн дор болох уг тэмцээнд одоогоор 47 орны жүдочид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Энэ сарын 9-11-ний өдрүүдэд болох тэмцээнд манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй нийт 22 жүдоч барилдахаар болжээ.

Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс 60 кг-д Б.Сүхбат, Б.Энэбиш, 66 кг-д Ө.Жанцандорж, Г.Хэрлэн, 73 кг-д Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Батсугар, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, А.Энхбаяр, +100 кг-д Б.Гончигсүрэн нар багтсан байна.

Харин эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, Ж.Урангоо, +78 кг-д А.Амарсайхан нар бий.

Жүдочид ирэх сард Унгарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорилго болох “Их дуулга” тэмцээнд амжилттай оролцож байна. Өнгөрсөн долоо хоногт Тажикистан улсын Душанбе хотод болсон “Их дуулга” тэмцээнд Монголын баг өндөр амжилт үзүүлсэн. Манай 17 жүдоч барилдсанаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ. Монголын багаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Анударь, 63 кг-д Б.Ганхайч нар алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр мөнгө, 60 кг-д гавьяат тамирчин Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн +78 кг-д Д.Номинзул нар хүрэл медалийн эзэд болсон. Багийн дүнгээр Тажикистан, Азарбайжан, Франц улсын араас Монголын баг бичигдсэн юм.

Ташрамд, Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сарын 13-20-ны өдрүүдэд Унгарын Будапешт хотод болно.

Казахстаны “Их дуулга” ирэх баасан гаригт эхэлнэ

“Эх орон-Их ялалт”, “Дайны баатрууд” номын нээлт боллоо
“Эх орон-Их ялалт”, “Дайны баатрууд” номын нээлт боллоо
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.