Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дахин төлөвлөлтөд газраа өгч хохирсон хоёрдугаар хорооны иргэд өлсгөлөн зарлана гэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны Толгойт орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг "Стандарт проперти", "Ивээлт цамхаг" зэрэг компаниуд хариуцан ажиллаж байгаа бөгөөд хоёр жилийн өмнөөс эхэлсэн барилгын ажил гацаж, газраа дахин төлөвлөлтөд өгсөн иргэд байрандаа орж чадахгүй айлын хашаа бараадан зүдэрч байна. Дээрх компаниуд нийт 168 айлын орон сууц барихаар төлөвлөж барилгын ажлаа эхэлсэн ч материалын үнэ өссөн гэдэг шалтгаар ажлаа зогсоогоод байгаа аж. Үүнд бухимдсан иргэд өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. Тус газрын оршин суугчид дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Нямбаатар, Жаргалмаа нарт хандана гэдгээ мэдэгдлээ. 10 гаруй айлын газрын чөлөөлж "Шинэ толгойт" хотхон барихаар ажлаа эхэлсэн барилгын компаниуд ямар нэг тодорхой тайлбар өгөхгүй байна. Иргэдэд мөнгийг нь буцааж өгнө хэмээн амласан ч өнөөдрийг хүртэл сураг тасарчээ.

Олон улсын жишигтэй харьцуулахад Монголд эм 5.4-15.6 дахин үнэтэй байна
Олон улсын жишигтэй харьцуулахад Монголд эм 5.4-15.6 дахин үнэтэй байна
 
Дэлхийн цирк тоглолтод 114 жүжигчин оролцож байна
Дэлхийн цирк тоглолтод 114 жүжигчин оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.