Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хорооны нутагт орших Баянхошуу хайрханыг тахих ёслол өнөөдөр болох юм байна. Энэхүү Баянхошуу хайрханыг хоёр жилд нэг удаа тахиж байхаар болжээ.
991 оноос хойш Баянхошуу Намдол дэчинлин хийдийн хамба болон лам хуваргууд зуны эхэн сарын шинийн 8-нд тахиж ирсэн уламжлал сүүлийн жилүүдэд тасарсан байсныг сүсэгтэн олны хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Тэргүүн лам нарын зөвлөлөөс санаачлан, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжиж 2015 онд тус хайрханыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, ийнхүү 2 дахь жилдээ тахиж байхаар болжээ.