Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталсны 20 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд хүн амын 20 хувь нь газраа өмчилж авчээ. Нийслэлд хийх бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийг Өөрөөр хэлбэл, нийгмийн хангамжийн, авто зам, инженерийн шугам сүлжээний барилга барихад шаардлагатай газрыг чөлөөлдөг. Улаанбаатар төвлөрөл ихтэй тул иргэдийн өмчилсөн газрыг харилцан тохиролцож, чөлөөлдөг гэсэн үг. Эзэмших эрхтэй газрын суурь үнийг бодохдоо Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтэс хариуцдаг бөгөөд Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор төлбөрийг нь бодож гаргадаг байна. Төлбөр нь харьцангуй бага. Харин өмчлөх эрхтэй газрыг зах зээл дэх ам метрийн үнийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нөхөн олговрын үнийн дүнг гаргадаг. Тиймээс газар өмчлөх нь эзэмших эрхээс илүү давуу талтай байдаг гэж тус хэлтсийн дарга Н.Мөнхбаяр ярилаа.
Одоогоор Гэмтлийн эмнэлгээс Толгойт хүртэлх буюу “Содон” хорооллын ард тавьж буй 3.2 км авто замын ажилд өмчлөх эрхтэй 324 иргэний газар өртсөн. Эдгээр газрыг чөлөөлөх ажил 90 хувьтай байна.
Харин хойд хэсэг нь Баруун туруунаас Улиастай хүртэлх уул дагасан замд хамаарна. 2650 орчим нэгж талбарыг чөлөөлөх бэлтгэлээ хангажээ.