Өнгөрсөн тавдугаар сарын 1-ээс эхэлсэн эрт илрүүлэг үзлэг оношилгоо үргэлжилж байна. Тус үзлэг шинжилгээнд өнөөдрийн байдлаар нийт 242.651 хүн хамрагджээ. Үзлэгт хамрагдсан иргэдийн насны ангилалыг сонирхуулбал, 0-5 насныхан 15 хувь, 6-17 насныхан 58,4 хувь, 18-30 болон 31-45 насныхан долоон хувь, 46-60 насныхан 6,8 хувь, 61 болон түүнээс дээш насныхан 5.8 хувийг эзэлж буй юм. Үзлэгт хамрагдсан хүүхдийн дийлэнх нь буюу 86 хувь нь шүд цоорох өвчтэй байжээ. Мөн үзлэгт хамрагдсан иргэдийн 68,2 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгтэй болох нь оношлогджээ. Өнөөдрийн нийгэмд хамгийн их түгээмэл тохиолдож буй хорт хавдрын 100 гаруй тохиолдол илэрсэн байна. Үүнийг насны ангилалаар нь авч үзвэл 48,6 хувь нь эрэгтэй, 51,4 хувь нь эмэгтэй байжээ. Тиймээс уншигч та ч гэсэн эрүүл мэндийн эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдаж, аливаа эмгэгийг хүндрэх эрсдэлээс нь сэргийлээрэй.
Эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд 242.651 хүн хамрагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.