Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Өмнөд Суданд НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны 11 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мото буудлагын батальоны хоёрдугаар цуврааны бие бүрэлдэхүүн өчигдөр орой эх орондоо иржээ.

Тэд нэг жилийн хугацаатай үүрэг гүйцэтгээд ирж байна.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг цаг агаарын болон цагийн байдлын хүнд нөхцөлд энхийг сахиулах ариун үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэсний зэрэгцээ өөрийн эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг улам өндөрт өргөж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх бахархалт алдрыг дуурсгаж чадсанд талархал илэрхийлэв.

“UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мото буудлагын батальоны эхний ээлжийн бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 15-нд эх орондоо ирсэн юм.

2002 оноос эхлэн 20 жилийн хугацаанд давхардсан тоогоор Зэвсэгт хүчний болон цэргийн байгууллагуудын 20,300 орчим алба хаагч дэлхийн 10 гаруй улсад энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.

Энхийг сахиулагчдын цалин хөлсний тухайд "Цэргийн алба хаагч нар ажиллагааны оронд үүрэг гүйцэтгэхдээ Монголд авч байсан цалингаа 100% авдаг. Харин хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа НҮБ-аас тогтоосон нөхөн төлбөрийг л авдаг.

Ажиллагааны оронд томилогдож, үүрэг гүйцэтгэх сургалт бэлтгэл, тухайн бүс нутагт очих хүртэлх үйл ажиллагааг Батлан Хамгаалах Яам хариуцдаг.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль, Засгийн газрын тогтоолоор нөхөн төлбөрийн 30 хувийг сургалт, бэлтгэлийг хангахад, 70 хувийг нь цэргийн алба хаагчид олгох талаар заасан байдаг" хэмээн салбарын сайд Г.Сайханбаяр тайлбарлажээ.

Агаарын бохирдол жилд нэг сая нярайн аминд хүрдэг гэсэн судалгаа гарчээ
Агаарын бохирдол жилд нэг сая нярайн аминд хүрдэг гэсэн судалгаа гарчээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.