ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн багш нар малын дайвар бүтээгдэхүүний шим тэжээлийн талаар судалгаа хийжээ. Ингэхэдээ малын доор гэдэс хамгийн шим тэжээлтэй байдгийг судалгаагаар тогтоосон байна. Тэр дундаа малын дэлүүнд хамгийн их төмөр агуулагддагийг хэлж байлаа. Монголчууд малын дэлүүг иддэггүй хаядаг гэтэл хүний биеийн төмрийн хэрэгцээг хангахуйц агууламж дэлүүнд байдаг гэж судлаач багш нар онцлов. Мөн уураг, эрдэсийн агууламж гүзээ, элэг, уушгинд өндөр байдаг нь тогтоогджээ. Мөн малын толгой шийрэнд гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд багтдаг коллагений агууламж өндөр байдаг байна. Өдөрт нэг зүсэм стүүжин идэхэд хүний биеийн коллагенийг нөхдөг аж.
Малын дэлүүнд төмрийн агууламж өндөр байдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.