Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянга боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг цагт 3273 төгрөг, сард 550 мянган төгрөг болгохоор Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос тогтсон.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130,000 төгрөгөөр нэмлээ. Энэ шийдвэр 2023.01.01-нээс хэрэгжиж эхэлнэ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар манай улсад нийт 73 235 хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байв. Тэд нийт ажиллах хүчний ердөө 9.7 хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн оны нэгдүгээр сард ахмадуудын тэтгэврийг нэмснээр бүрэн тэтгэврийн дундаж нь 550 мянган төгрөг болсон юм. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тэтгэврийн дунджаас бага байна гэх шүүмжлэл өрнөсөн юм.

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ ХЭРХЭН ӨСӨВ?

  • 2006 он – 53 000 төгрөг
  • 2007 он – 69 000 төгрөг
  • 2008-2011 он – 108 000 төгрөг
  • 2011-2013 он – 140 000 төгрөг
  • 2013-2016 он – 192 000 төгрөг
  • 2017-2018 он – 240 000 төгрөг
  • 2019 он - 320 000 төгрөг
  • 2020 он - 420 000 төгрөг
  • 2023 он - 550 000 төгрөг
“Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллах иргэдийг өнөөдрөөс бүртгэнэ
“Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллах иргэдийг өнөөдрөөс бүртгэнэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.