Сайн уу PET

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 11 секунд

Bonaqua” байгальд хамгийн ээлтэй ус гэдгийг та мэдэх үү. Францаар “сайн ус” гэгдэх энэхүү ус нь амт чанараасаа гадна түүнийг дахин төрүүлсэн PET савлагаагаараа худалдаанд байгаа ус, ундаанаас ялгардаг байна. “Эко” шошгоороо онцлог эл PET технологийг хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах “ТМЛ” пластик үйлдвэр нэвтрүүлээд багагүй хугацааг үджээ. Жилдээ 27000 тн PET төрлийн хуванцрыг дахин боловсруулах хүчин чадалтай эл үйлдвэр Монгол Улсын хэмжээнд үүсэж буй бүх ус, ундааны хуванцар савыг 100 хувь дахин боловсруулах хүчин чадалтай аж.

Энэ талаар үйлдвэрийн менежер Г.Хулан “М-Си-Эс компанийн санаачилгаар байгуулагдсан дэлхийн жишигт нийцсэн, технологийн өндөр шаардлага хангасан манай үйлдвэр өдөртөө 75 тн хуванцрыг дахин боловсруулж, бөглөө, шошгыг нь салгаснаар 45 тн түүхий эд үйлдвэрлэж байна. Хагас боловсруулсан түүхий эдээ өндөр температурт хайлуулан талстжуулж, эцсийн бүтээгдэхүүн буюу хүнсний зориулалтын PET мөхлөгийг үйлдвэрлэдэг. Одоогоор М-Си-Эс компанийн “Bonaqua” усны хуванцар савыг ангилан цуглуулан дахин боловсруулж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн болгож байна. 2030 онд тус компани бүх бүтээгдэхүүний саваа PET болгох зорилт тавьсан байгаа. Энэ боломж дотоодын ундаа ус үйлдвэрлэгч бүх үйлдвэрт нээлттэй юм” гэв. 6500 м.кв талбайтай энэ том үйлдвэрийн Италийн Sorema, Австрийн Erema гэх төхөөрөмжүүд нь цагт 3-3.5 тонн түүхий эд боловсруулж, нэхмэлийн утас, гялгар хавтас гэх мэт олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Гагцхүү, үйлдвэр тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад түүхий эдийн хангалт чухал. Өнөөгийн байдлаар “SESL Smart Solution” компани энэ үүргийг гүйцэтгэж байгаа ч иргэд, аж ахуй нэгжийн ангилан ялгалт хамгийн чухал хэвээр.

Учир нь, манай улсын нийт хог хаягдлын10-15 хувийг хуванцар хог хаягдал эзэлдэг бол зөвхөн 3-5 хувийг нь л эргүүлэн ашигладаг байна. Эсрэгээрээ жилд 18000 тн хуванцар импортоор орж ирдэг гэхээр энэ салбарт хог хаягдлын менежентийн төгс тогтолцоо үгүйлэгдэж буйг харуулна.

Хог хаягдал болоод дахин боловсруулалтыг манай улс Хог хаягдлын тухай хууль, түүний дагалдах журмаар зохицуулдаг ч шийдэх асуудал бий. Үүний нэг нь, дээрх цуглуулалт, ангилан ялгах журам. Хог хаягдлын тухай хуулийн 4.1.3 “Энгийн хог хаягдал” гэж аюултай хог хаягдлаас бусад хог хаягдлыг хэлнэ” хэмээн зааснаас айл өрх, аж ахуй нэгжээс гарч буй хог нэг дор төвлөрч, ангилан ялгахад төвөгтэй байдал үүсдэг. Нэг ёсондоо, түүхий эдийн цуглуулалтын зардлыг өсгөдөг. Энэ нь, ганцхан “ТМЛ” пластик үйлдвэр гэлтгүй бүхий л хуванцар дахин боловсруулах үйлдвэрүүдэд тулгамдаж буй бэрхшээл аж. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгчлэн салбарынхан эрдэмтэн, судлаачидтай ярилцан уг хуулийн шинэчилсэн найруулга дээр өөрчлөлт орох байх гэсэн хүлээлт үүсчээ.

ШУТИС-ийн ХХҮДС-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Г.Солонго ”Ганцхан ширхэг дахиврыг дахин боловсруулснаар 3.87кг нүүрстөрөгчийн хий, 17.4 литр ус, 8.3 гр нефт зарцуулахаас сэргийлэх боломжтой гэсэн тоон баримт бий. Хөгжиж буй манай улсын хувьд дахин боловсруулах боломжтой хог хаягдлаа цэгцэлж чадна гэдэг эдийн засагт маш нэмэртэй. Тэр дундаа хүнсний зориулалтаар дахин боловсруулж ашиглах нь импортоор орж ирэх хуванцрын тоон хэмжээг багасгаад зогсохгүй ундаа, ус үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн зардлыг ч багасгаж байгаа байх аа” гэлээ. Харин хог хаягдлыг дахин боловсруулах гинжин хэлхээ бий болгох нь зөвхөн аль нэг компани, төрийн байгууллага бус хүн бүрийн оролцоо чухал хэмээн “Хог хаягдалгүй Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал Фрэнк Шеперс тодотгож байлаа.

Ямартай ч, бодлогын алдаанаас үүдэн байгаль орчныг хамгаалах, хог хаягдлын хэмжээг багасгах, хуванцар дахин боловсруулах энэ салбарт хог хаягдлын төгс менежмент дутагдаж буйг дуулгая. Өдгөө Монгол Улс нийт хог хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч өдгөө ердөө 3-5 хувийг нь дахин боловсруулдаг. Төр нүдтэй гэдэг дээ.

Хүн төвгүй хөгжлийн алдаа иргэдийн эрхийг бооомилсоор
Хүн төвгүй хөгжлийн алдаа иргэдийн эрхийг бооомилсоор
 
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарч эхэллээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарч эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.