Төв цэвэрлэх байгууламж өдөрт дунджаар 190-200 мянган м³ орчим цэвэр усыг эх үүсвэрээс нь түгээж, 190 мянган м³ бохир усыг Төв цэвэрлэх байгууламжид хүлээн авч цэвэрлэдэг. Энэ үйл явцын хүрээнд өдөр бүр ойролцоогоор 1.4 тонн (1400 кг) ахуйн хатуу хог хаягдал, лаг, шаврыг цэвэрлэн, зайлуулдаг.
Гэвч сүүлийн үед хэрэглэгчдээс ирж буй бохир усанд агуулагдах хатуу хог хаягдлын хэмжээ эрс нэмэгдсэн. Үүний улмаас Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагаа алдагдаж, улмаар зарим төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарах эрсдэл бий болсон. Тухайлбал, Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолойд хатуу хог хаягдал ихээр хуримтлагдаж, насосны ажиллагаа доголдсон тул бохир ус хүлээн авах санг цэвэрлэх, засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлага үүссэн. Үүний улмаас Хан-Уул дүүргийн 5, 6, 7, 23, 24 дүгээр хороодын хэрэглэгчдийн хэрэглээний усыг 2025 оны арваннэгдүгээр сарын 6-наас эхлэн түр хугацаанд хязгаарлаж, засвар, цэвэрлэгээний ажил хийхээр болсон гэж Ус сувгийн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ц.Баянзул хэллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.