Манай улсад жилд дунджаар 4500 хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас бардаг. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хордлогоор өдөрт 1, сард 30, жилд 363 хүн амь насаа алдсан. Сүүлийн 5 жилд архины хордлогоор 1718 хүн амь насаа алдсан харамсалтай тоо мэдээ бий. Архины хэрэглээ ихсэхийн хэрээр насжилт ч дагаад залуужиж байна. Архи, согтууруулах ундааг өөрийн сонирхлоор хэрэглэдэг гэхээс илүүтэй найз нөхдөө сэтгэл санаагаар унасан үед нь тайвшруулах зорилгоор архи уувал тайвширна гэж санал тавих, архи ууж сурах хэрэгтэй гэж зөвлөх, нэг нэгнээ дарамтад оруулах, найз биш болох, нэгнийгээ өөдгүй гэх мэт үгээр сүрдүүлэгт оруулж архи, согтууруулах ундаа хэрэглүүлэх явдал элбэг байдаг байна.
Хэлэлцүүлэгт оролцсон оюутан, залуус архи согтууруулах ундааны хор нөлөө, зохисгүй хэрэглээг бууруулах чиглэлээр санал, сэтгэгдлээ хуваалцсан, үр өгөөжтэй хэлэлцүүлэг болсныг онцолсон юм.