Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Түмэн шувуут”-ынханд дэлхийн зах зээл ойрхон байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооныхон энэ удаагийнхаа үндэсний үйлдвэрлэлтэй танилцах аяллаар “Түмэн шувуут” компаниар орлоо. Тус компани эх орныхоо өндөгний зах зээлийн 40 хувийг хангаж байна. Бид Шувуун фабрикт байрлах тахианы аж ахуй болон хаягдал цаас боловсруулах үйлдвэр, бордоо боловсруулах цехтэй танилцсан юм. Тус үйлдвэрийн дарга Ч.Номин-Эрдэнэ компанийнхаа талаар ингэж ярилаа. Тэрбээр “Аз жаргалыг үйлдвэрлэнэ” уриатай манай компани дэлхийн зах зээлд хөл тавих зорилго тавин ажиллаж байна. Одоогоор 480 мянган өндөглөгч тахиа, 150 мянган дэгдээхэйтэй. 153 600 ширхэг өндөг дарах хүчин чадал бүхий инкубаторын цехтэй, 2015 онд өдөрт 100 тонн малын хүчит тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай “Агрофийт” үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Мөн тахианыхаа сангасыг бордоо болгон үйлдвэрлэх бордооны үйлдвэртэй болсноороо онцлогтой.

Өндөгний цаасан үүр үйлдвэрлэх хаягдал цаасны үйлдвэр байгуулсан гээд манай хамт олны амжилт их. Бүх зүйлийг дотооддоо цогцоор нь үйлдвэрлэхээр зүтгэж байна. Бид 200 гаруй хүнийг ажлын байраар хангасан. Ажилчдынхаа ая тухтай ажиллах орчинд үргэлж анхаардаг. Цалингаа ч гэсэн жил бүр ажилласан жилээс нь шалтгаалаад нэмж байгаа. Нэг үе хагарсан болон сангас болсон өндөгийг хаядаг байсан. Харин одоо шингэн хүнсний үйлдвэр ашиглалтад орсноор хаягдалгүй ажиллах нөхцөл бүрдсэн” гэж ярилаа. Тус үйлдвэр мөн урд хөршөөс махны чиглэлийн хонь үржүүлэхээр оруулж ирснээ дуулгалаа.

Өндөгний тухай: Өндөг нь хамгийн уургаар баялаг бүтээгдэхүүн бөгөөд хүн өдөрт багадаа хоёр ширхэг өндөг идэх хэрэгтэй.

-Өндөгийг заавал хөргөгчинд хадгалах албагүй. Дэлгүүрийн хөргүүрээр авсан бол заавал хөргөгчинд хадгална. Гэхдээ хөргөгчний хаалганд байрлуулж болохгүй. Харин хөргүүрийн биш лангуун дээрээс авсан бол тасалгааны температурт долоо хоног хадгалж болно.

-Иоджуулсан өндөг нь бамбай булчирхайн өвчнөөс хамгаална.

-Омеготой өндөг нь хүүхдийн тархины үйл ажиллагааг сайжруулж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлнэ.

-Селентэй өндөг нь дархлаа сэргээнэ, мөн бамбайн булчирхайнд тэжээл өгдөгөөрөө онцлог юм.


Өсвөр насныхан, залуусын цаг ашиглалт, сэтгэцийн эрүүл мэндийг судална
Өсвөр насныхан, залуусын цаг ашиглалт, сэтгэцийн эрүүл мэндийг судална
 
Маргааш өглөө амьд л байгаасай
Маргааш өглөө амьд л байгаасай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.