Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголд хумхаагийн халдвар дэгдэж болзошгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн есөн албан хаагчаас хумхаа өвчний халдвар илэрч эмчлүүлж байсан ч амь аврагдаж чадаагүй юм. Хумхаа өвчин нь шумуулаар дамждаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, цочмог халдварт өвчин. ДЭМБ-ын 2021 оны мэдээгээр 247 сая хүн өвчилж, 619 мянган нас баралт бүртгэгдсэн байна. Дэлхийн дулаарал, даяаршил, аялал жуулчлал хөгжиж байгаа нь манай оронд хумхаагийн голомт үүсэх эрсдэл нэмэгдүүлж, хумхаа өвчнөөс сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлага тулгарч байна. Өнөөдрийн байдлаар Монголд хумхаа өвчний байгалийн голомт тодорхойлогдоогүй. Гэхдээ халдварын бүс нутгаас зөөвөрлөгдсөн тохиолдлууд бүртгэгдэж байна. Мөн манай орны зарим нэг голын сав нутагт хумхаагийн халдвар дамжуулагч шумуулын төрөл тархсан. Гэхдээ байгалийн голомтын тандалт судалгаа, лабораторийн шинжилгээгээр шумуулын дунд хумхаа өвчний халдваржилт гараагүй.

Нөгөө нэг эрсдэл нь сүүлийн жилүүдэд манай оронд хумхаагийн хүний өвчлөл голомт бүхий улс орноос тасралтгүй зөөвөрлөн бүртгэгдэж байна. 2009-2022 онд 19 хүн хумхаагаар өвчилж, нэг хүн нас баржээ.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт жагсаал болно
Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт жагсаал болно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.