АТГ-аас нүүрсний гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээллээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Батбилэг" Нүүрсний гэх тодотголтой нийт 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ажлын хэсэг одоогийн байдлаар гурван хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн. Тус хэрэгтэй холбоотойгоор нийт 127 объектод нэгжлэг хийж, 426 иргэнээс гэрчийн мэдүүлэг авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 66 иргэн, албан тушаалтныг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байгаа. Одоогоор долоон яллагдагчид цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнчлэн 19 хүнд хилийн хориг тавьж, 5 хүнийг албан үүргээс түдгэлзүүлэх , хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 ялагдагчид аваад байна. Шалгалтын явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль болгон авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад 81 хөрөнгийг битүүмжилсэн байгаа. Үүнд 78 орон сууц, 4 оффисын байрны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Хэргийг мөрдөн шалгах явцад 630 сая төгрөг илэрснийг битүүмжилж, хууль зөрчих замаар олсон эсэхийг хянан шалгаж байна. Мөн төрийн өмчит компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан этгээд нь хахуульд авсан мөнгөөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт спорт цогцолбор, орон сууцны барилгын ажил эхлүүлж, хууль бусаар орлогоо нуун дарагдуулсан үйлдлийг шалгаж байна" гэв.