Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“АНУ-ын виз найдвартай гаргаж өгнө“ гэх залиланд автахгүй байхыг анхаарууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Америкийн виз гаргаж өгнө гэсэн хувь хүмүүс болон байгууллагуудад хандахгүй байх анхааруулгыг АНУ-ын Элчин сайдын яамны Консулын албанаас гаргалаа.

Виз зуучлагчид виз мэдүүлэгчдээс "Америкийн виз найдвартай гаргаж өгнө" гэж их хэмжээний мөнгө завшдаг бөгөөд тэдгээр нь визийн шийдвэрт ямар ч нөлөө үзүүлдэггүй.

Иргэд виз мэдүүлэхдээ ямар нэгэн байдлаар зуучлагчийн туслалцаатайгаар худал мэдүүлэг өгөх мөн хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн тохиолдолд та АНУ-д зорчих эрхгүй болох юм.

Иймээс иргэн та Америкийн визтэй холбоотой мэдээллийг Англи болон Монгол хэлээр mongolia.usembassy.gov цахим хуудсаас авах боломжтой.

Хэрэв танд Америкийн виз мэдүүлэхдээ худал хэлсэн эсвэл хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэн нэгний талаар мэдээлэл байвал Ulaanbaatar FPU@state.gov хаягаар и-мэйл бичиж мэдэгдэх боломжтой аж.

Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ
Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.