Олон улсын жүдо бөхийн холбооны 2023 оны анхны "Их Дуулга" тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотод боллоо. Тус тэмцээнээс манай улсын тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр 66 кг-ын жинд мөнгө, спортын мастер Одгэрэлийн Уранбаяр 73 кг-д хүрэл медаль хүртэв. Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчид Парист үргэлжлүүлэн 50 гаруй орны бөхчүүдтэй олон улсын хамтарсан бэлтгэлд оролцох юм. Улмаар хоёрдугаар сарын 16-18-нд Тель-Авивын "Их Дуулга"-д хүч үзнэ хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.
“Парисын Их дуулга“-аас Б.Эрхэмбаяр мөнгө, О.Уранбаяр хүрэл медаль хүртжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.