Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дэлхийн хамгийн алдартай театруудын нэг Венийн дуурийн театр (Wiener Staatsoper)-ын тайзнаа “Травиата” дуурийн Жорж Жермонд гоцоллоо. Тэрээр хоёрдугаар сарын 9, 11-нд энэхүү тайзнаа дахин гоцолно. Түүний хувьд дуурийн ертөнцөд чухал байр суурь бүхий “Ariosi management” агентлагтай хамтран ажилладаг билээ.
Э.Амартүвшин Венийн дуурийн театрт “Травиата”-д гоцолж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.