Нийслэлд бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа тул нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцоллоо.
Тэрбээр өнөөдөр зохион байгуулагдсан хэвлэлийн хурлын үеэр "Одоогоор нийслэлд нийтийн бие засах 24 газар байгаагаас 19 нь тогтмол үйл ажиллагаатай.
Энэ жил шинээр 10 газарт нийтийн бие засах газар байгуулна. Төр, хувийн хэвшлийн хүрээнд хийгдэх энэхүү ажилд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг урьж байна. Аж ахуйн нэгжүүд тухайн байгууламж дээрээ сурталчилгааны самбар байрлуулах, худалдаа үйлчилгээ явуулах боломжийг нээж байгаа" гэлээ.
Тогтмол үйлчилгээтэй нийтийн бие засах 19 газрын цагийн хуваарь:
- Хотын төвийн хэсэг болох МУБИС, Баруун дөрвөн зам гэх мэт байршлын долоон бие засах газар 09:00-20:00 цаг хүртэл,
- Сүхбаатарын талбай дээрх хоёр бие засах газар 09:00-22:00 цаг хүртэл хуваарьтай. Жагсаал цуглааны энэ үед 24 цагаар ажиллана,
- Хотын захаар байрлах бие засах газрууд 09:00-18:00 цаг хүртэл ажилладаг.