Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 63 мянган ам метр явган хүний зам тавихаар төлөвлөснөөс гуравны нэгийг нь буюу 20 мянга гаруй ам метрийг нь гүйцэтгэсэн байна. Тиймээс үлдсэн 40 мянга гаруй ам метрийг нь энэ жил үргэлжлүүлэхээс гадна энэ жил 25 мянган ам метр явган зам шинээр тавих аж. Цаг агаарын байдлаас хамаараад ирэх долоо хоногоос замын зарим ажлыг эхлүүлэхээр болсон байна. Улаанбаатар хотын хэмжээнд одоогоор 84.7 километр дугуйн зам бий бөгөөд үүн дээр нэмж 20 км гаруй зам тавихаар төлөвлөжээ.
Нийслэлд 25 мянган ам метр явган зам шинээр тавина
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.