Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хийх хяналт шалгалтыг хороо бүрээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний хүрээнд стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах юм байна.
Мөн худалдаа, үйлчилгээний газар болон гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хангуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, урагдсан, өнгө үзэмжгүй хаяг, зар сурталчилгааны байгууламжуудыг буулгана.