Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

12 дугаар сургуулийн шинэ барилгын зураг төсөл батлагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн барилга стандартад нийцэхгүй болсон тул нурааж шинээр барихаар төлөвлөсөн юм. Тус сургуулийн хүүхдүүд хоёр өөр сургуульд хуваагдан хичээллэж бүтэн жилийг үдлээ. Харин саяхнаас 12 дугаар сургуулийн барилгын эскиз зураг батлагджээ. 960 хүүхдийн суудалтайгаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барихаар төлөвлөж буй. Хичээлийн 32 анги танхимтай барих бөгөөд үүний зургаа нь лаборатори анги танхим байх аж. Мөн хоёр спорт заалтай, стандартад нийцсэн урлаг заалтай, сурагчдыг гурван ээлжээр хооллох боломжтой хоолны газартай, 230 суудал бүхий номын сантай сургууль барихаар зураг төсөл нь гараад байна.

Хуучны угсармал байруудыг дулаалах төсөл хэрэгжиж байна
Хуучны угсармал байруудыг дулаалах төсөл хэрэгжиж байна
 
Жендэрийн тэгш байдлыг хангаж сонгуульд оролцохыг намуудад санууллаа
Жендэрийн тэгш байдлыг хангаж сонгуульд оролцохыг намуудад санууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.