Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тавантолгой Транс“ ХХК-ийн захирал Д.Дагвадоржийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Нүүрсний хулгай тойрсон асуудал ойрын үед халуун сэдэв болж байна. Энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө АТГ, ЦЕГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг баривчилсаны маргааш нь Б.Ганхуяг, Б.Нарантуяа, С.Энхтөр, С.Энхтүвшин, З Сырымбек нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан талаар мэдээ тарсан. Мөн энэхүү нүүрсний хэрэгт холбогдуулан экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг ч мөн адил шалгаж эхлэх гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлээд буй.

Тэгвэл Б.Ганхуяг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний араас нүүрсний зарим асуудалд "ам нээж" эхэлжээ. Ингэхдээ түүний өгсөн мэдүүлгийн дагуу "Тавантолгой Транс" ХХК-ийн захирал Д.Дагвадоржийг шалгаж эхлэх гэж байгаа талаарх мэдээлэл байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "Тавантолгой Транс" ХХК-ийн захирал Д.Дагвадорж нь Б.Ганхуягийн хууль хүчнийхэнтэй холбоотой асуудлуудын "арыг дааж" зохицуулж өгдөг байсан гол хүмүүсийн нэг гэгддэг аж. Иймээс түүнийг шалгахаар болсон бололтой.

Л.Туруунаа 2022 оны шилдгийн шилдэг тамирчнаар шалгарав
Л.Туруунаа 2022 оны шилдгийн шилдэг тамирчнаар шалгарав
 
Маргааш өглөө амьд л байгаасай
Маргааш өглөө амьд л байгаасай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.