Сонгинохайрхан дүүргийн зарим нутаг дэвсгэрт халиа тошин үүсээд байгаа юм. Толгойт гол орчим 100 гаруй айл хүндхэн нөхцөл аж төрж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 50 гаруй газар 2100 орчим айл халиа тошинд өртөж болзошгүй байгаа аж. Одоо хаврын шар усны үеэр болох эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт байгаа үерийн далангуудын цэвэрлэж шаардлага үүсчээ. Цаг агаар дулаарч халиа тошин хайлж дуустал Хотын Захирагчийн ажлын алба, Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар /ГУББГ/-аас тогтмол хяналт тавин ажиллаж байгаа аж. Мөн энэ ирэх сарын 15-наас хаврын их цэвэрлэгээг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Толгойт гол орчим халиа тошинтой газар 100 гаруй айл амьдарч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.