Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаарын бохирдлоос шалтгаалсан хүүхдийн өвчлөлийг эмчлэхэд 24.8 тэрбум төгрөг шаардагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 35 секунд

НҮБ-ын Хүүхдийн сангаас Монголын хувийн хэвшлийн томоохон байгууллагуудын дунд хийсэн 2019 оны судалгаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан агаарын бохирдлын улмаас жилийн орлогынхоо 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний зардал гаргадаг гэжээ.

Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл Монголын эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг бөгөөд 2016 онд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 0-18 насны хүүхдийн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийг эмчлэхэд 10.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь Улаанбаатар хотын эрүүл мэндийн төсвийн 4.6 хувь. Цаашид агаарын бохирдлыг бууруулахгүй бол 2025 он гэхэд энэ тоо 24.8 тэрбум төгрөг болж өсөх тооцоо гарсан байна.

PM2.5 агууламж тав хүртэл насны хүүхдийн амьсгалын замын өвчний шалтгаант нас баралтыг 33 хувиар нэмэгдүүлж байгаа. Улаанбаатар хотын бохирдол ихтэй дүүрэгт амьдардаг хүүхдийн уушгины ажиллагаа бохирдолгүй агаараар амьсгалж байгаа хүүхдийнхээс 40 хувиар бага аж.

Улаанбаатар хотын 0-18 насны, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 42.4 хувь нь хатгалгаанаас болж эмнэлэгт хэвтсэн байна.

2011 онд Улаанбаатар хотын 10 мянган хүн тутмын 903 нь амьсгалын замын өвчний улмаас амбулаторид хандсан бол 2019 онд 1,961 болж өсжээ.

2020 оны байдлаар амьсгалын тогтолцооны өвчний 38.8 хувийг 0-4 насны хүүхдийн өвчлөл эзэлж байв.

Жирэмсний эхний зургаан сард PM10, PM2.5 тоосонцор ихтэй агаараар амьсгалж буй эхчүүдийн цусны даралт ихсэх магадлал өндөр бол 4-6 сартайд нь агаар дахь азотын болон хүхрийн давхар исэл чихрийн шижинтэй болоход нөлөөлдөг.

XI, XII, I сард жирэмсэлсэн эмэгтэйчүүд V,VI,VII,VIII сард дутуу төрөх магадлал өндөр байгаа нь ажиглагджээ.

  • Төрсний дараах цус алдалт их
  • Ургийн гаж хөгжил их
  • Жирэмслэлт, төрөлтийн хүндрэлүүд элбэгшсэн
  • Амьгүй дутуу төрөлт, хүчилтөрөгчийн дутагдал ихэссэн байна.

Номын баяр тавдугаар сарын 19-21-нд болно
Номын баяр тавдугаар сарын 19-21-нд болно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.