Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нар огцорч, Н.Наранбаатар үлдэхээр боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татаж, ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн. Дэгийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо уг асуудлыг өчигдөр хэлэлцээд Ерөнхий прокурорын саналыг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан юм. Тус шийдвэрийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэх зорилгоор УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах нь зүйтэй гэж үзсэн юм. Үүний дараа буюу өчигдөр үдэш Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, тус асуудлыг хэлэлцсэн. Харин өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хаалттай танилцуулж, нууцаар санал хураалт явуулсан.

Улмаар Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээн авсангүй.

Яруу найрагч Ц.Хулан хорих ангид өлсгөлөн зарлах болсноо дуулгалаа
Яруу найрагч Ц.Хулан хорих ангид өлсгөлөн зарлах болсноо дуулгалаа
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.