Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2023 онд найман удаагийн их цэвэрлэгээ хийх хуваарийг баталсан. Одоогийн байдлаар гурав дахь их цэвэрлэгээ буюу “Хотоо угаая” аян үргэлжилж байна. Өнгөрсөн сарын 3-наас эхэлсэн их цэвэрлэгээний аян энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд гадна фасадаа угааж цэвэрлэхийг уриаллаа.
Тодруулбал, Нийтийн тээврийн 976 автобусны гадна, дотор угаалга, цэвэрлэгээг давхардсан тоогоор 5000 гаруй удаа хийж гүйцэтгэлээ. Мөн 427 мэдээллийн самбар, 12400 метр буюу 7934 хайс хашлага, автобусны 242 буудал зэргийг цэвэрлээд байна. Цаашлаад явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайд цэвэрлэгээнээс гадна мананцартай ариутгалыг хийхээр төлөвлөжээ. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд ч их цэвэрлэгээ болж байна. СӨХ-үүд ойр орчмынхоо хүүхдийн талбайг угааж цэвэрлэлээ. Мөн 23 боло гуравдугаар хорооныхон гадна талбайгаа угааж цэвэрлэлээ.