Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнийг шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өчигдөр /2023.04.04/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд эхэлж өнөөдөр үргэлжилж байна.

Өчигдрийн шүүх хурлаар Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчийн зүгээс түүнд холбогдох хэргийн хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд байршуулж, улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргах саналыг гаргасан юм. Харин Д.Мөнх-Эрдэнэ хэргийн материалтайгаа танилцаагүй учраас цагдан хорих арга хэмжээг цуцалж өгөх саналыг хүргүүлжээ.

Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Хулгайн гар утас  зардаг ченжүүдийг илрүүлж, 264 гар утсыг нь хураан авчээ
Хулгайн гар утас зардаг ченжүүдийг илрүүлж, 264 гар утсыг нь хураан авчээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.