Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мотоциклийн ослоос болж 120 хүн амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Улсын хэмжээнд 2022 онд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол 480 бүртгэгдсэн бөгөөд 120 хүн амиа алдаж, 242 хүн гэмтжээ. Энэхүү ослын 350 орон нутагт, 130 нь Улаанбаатар хотод гарсан байна. Ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийг авч үзэхэд мотоцикл жолоодож явсан 107 хүн, зорчигч 12, мотоцикл түрж явсан 1 хүн амиа алдсан байна.

Мотоциклоор үйлдэгдсэн 480 зам тээврийн ослын 182 нь анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсоноос үүдсэн бол 91 нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 77 нь аюул саад тулгарах үед зогсох арга хэмжээ авч чадаагүй жолоочийн буруутай үйлдлээс болсон байна. Ийнхүү мотоцикл унаж байгаад амиа алдсан иргэний тоо буурахгүй байгаа тул энэ сарыг дуустал "Мотоцикл ба хамгаалах малгай" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.

Сонирхуулахад, Монгол Улсын бүртгэлийн санд 2022 оны байдлаар 54819 мотоцикл бүртгэлтэй байна. Бүртгэлтэй мотоцклын 10384 буюу 18,9% нь Улаанбаатар хотод байгаа бол 44435 буюу 81,1% нь орон нутагт ашиглагддаг аж. Мотоциклын хэрэглээгээр Өвөрхангай, Увс, Төв, Баян-Өлгий, Сүхбаатар аймгууд өндөр байдаг юм.

Сонгинохайрханд таван байршилд Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар боллоо
Сонгинохайрханд таван байршилд Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар боллоо
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.