Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуучны угсармал байруудыг дулаалах төсөл хэрэгжиж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

НЗДТГ болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ хамтран, Германы “Нама фасилити” байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй орон дулаан алдагдлыг бууруулах төсөл 2026 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Дээрх хугацаанд Улаанбаатар хотод буй 375 угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах дулаалга, их засвар хийж, эрчим хүч хэмнэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Эхний ээлжид 1077 орон сууцны 120 орчмынх нь дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөжээ.

Ингэснээр эрчим хүчний зарцуулалт багасаж, нүүрстөрөгчийн ялгарал буурч, иргэдийн амьдрах орчин сайжран, угсармал орон сууцны үнэлгээ өснө гэж үзжээ. Хуучин барилгыг шинээр барихад дунджаар долоон тэрбум төгрөгийн зардал гарна гэж тооцоолсон байна. Харин дулаан алдагдлыг бууруулах засвар үйлчилгээ хийхэд 600 сая төгрөг зарцуулах тул хэмнэлттэй гэж хотын удирдлагууд болон төслийнхөн үзжээ. Төслийн хүрээнд энэ жил 50-60 угсармал барилгыг сэргээн засварлах юм байна.

Соёл урлагийн сургуулиудын өдөрлөг болно
Соёл урлагийн сургуулиудын өдөрлөг болно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.