Олон улсын КОЙКА болон ХӨСҮТ хамтран Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дэмжих төв-сүрьеэ диспансер хамтран үзлэг хийжээ. Тус дүүргийн 22,26 дугаар хорооны сүрьеэгээр өвдсөн ойрын хавьтал 88 иргэн, гэрээр хэвтрийн сүрьеэгээр өвдөх эрсдэлтэй 30 иргэнийг үзлэгт хамруулсан байна. Мөн ‘’Интерферон-гамма” далд хэлбэрийн сүрьеэ тодорхойлох шинжилгээг сүрьеэгийн түрхэц эерэг хавьтлын зургаан том хүн, найман хүүхдэд хийжээ.