Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр монголын шигшээ багийн гурван эмэгтэй медаль авлаа.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг жинд Пүрэвдоржийн Орхон мөнгөн медаль, 72 кг жинд Энх-Амарын Даваанасан, 53 кг жинд Бат-Очирын Болортуяа нар хүрэл медаль тус тус хүртлээ.
П.Орхон Энэтхэг болон Хятадын бөхчүүдийг өвдөг шороодуулж финалд шалгарсан бөгөөд аваргын төлөө Киргизийн Айсулуу Тинибековад 9-5 харьцаагаар ялагдсан байна.
4-р сарын 13-д
- 57 кг жинд Занданбудын Занабазар
- 65 кг жинд Төмөр-Очирын Тулга
- 70 кг жинд Ганхуягийн Ханбүргэд
- 79 кг жинд Бат-Эрдэнийн Бямбадорж
- 97 кг жинд Баасанцогтын Өлзийсайхан
4-р сарын 14-д
- 61 кг жинд Түмэнбилэгийн Түвшинтулга
- 74 кг жинд Олонбаярын Сүлдхүү
- 86 кг жинд Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
- 92 кг жинд Ганбаатарын Ганхуяг
- 125 кг жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл нар тус тус барилдана.
Хасагдах шат болон дагах барилдаанууд 13:30 цагаас эхлэх бол