Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүрэгт таван байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Ирэх амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар боллоо. Сонгинохайрхан дүүрэгт 33 дугаар хороо Тахилтын эцэст, 24 дүгээр хороо "Өлзийт" дэлгүүрийн гадна талбайд, Нэгдүгээр хорооны байруудын гадна талбайд, 9,10 дугаар хороо Баянхошуу Жанцангийн эцсийн буудалд, 31 дүгээр хорооны байрны гадна талбайд тус тус нөөцийн мах худалдана. Нөөцийн махны үнийг сонирхуулбал, үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөг буюу зах зээлийн ханшаас 2000-3000 төгрөгөөр зарж байна. Энэ жил 12 аж ахуйн нэгж 8000 орчим тонн махны нөөц бэлтгэжээ.

Кино хальснаа мөнхөрсөн эд зүйлийг дэлгэв
Кино хальснаа мөнхөрсөн эд зүйлийг дэлгэв
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.