Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийг Гэмтлийн эмнэлгийн авто замтай холбох гүүрэн байгууламжтай 3,6 км авто замын ажил эхлээд байна. Авто зам тавихад 289 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 34 нэгж талбар чөлөөлөөгүй байгаа аж. Тиймээс газраа чөлөөлөөгүй айл, өрхүүд бидний ажлыг хүндэтгэн нэгж талбараа яаралтай чөлөөлж өгөхийг хүсэж байна. Тус автозам гэр хорооллын 6, 23, 30 ,31, 37, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бөгөөд зургаан эгнээтэй гэдгээрээ онцлог аж. Гэр хороолол дундах зургаан эгнээтэй авто замыг 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Толгойтыг гэмтлийн эмнэлэгтэй холбох зам, гүүрийн ажил эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.