Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүдлийн шүдний эмнэлэг ажиллуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль “АШУҮИС дент” шүдний эмнэлэг, нүүдлийн шүдний амбулаторио шинээр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Засгийн газраас амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн шүд цоорох өвчний тархалтыг бууруулах чиглэлээр үндэсний хэмжээнд “Шүд” төслийг боловсруулсан.

2024 оноос хэрэгжүүлнэ. Уг шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, “Шүд” төсөл боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоор ахлуулан байгуулжээ.

Дэд сайд С.Энхболд “АШУҮИС дент” эмнэлэг, нүүдлийн шүдний амбулаторийг нээв. Тэрээр “Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээнд хамрагдсан 0-17 насны хүүхдүүдийн 75,9 хувьд амны хөндийн өвчлөл, тэр дундаа шүд цоорох өвчтэй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ төслийг эхлүүлэх чиглэл өгч, Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар төслийг боловсруулан хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. АШУҮИС дэргэдээ шүдний эмнэлэг, нүүдлийн шүдний амбулатори шинээр нээж байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд том дэмжлэг үзүүлнэ” гэв.

Уран гимнастикийн улсын аваргын тэмцээн эхэллээ
Уран гимнастикийн улсын аваргын тэмцээн эхэллээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.