Гаалийн байгууллагад өнөөдрийн байдлаар 400 гаруй сул орон тоо байгаагаас орон нутаг буюу хилийн боомтуудад ажиллах хүн хүчний дутагдал их байгаа нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулахад хүндрэл үүсчээ. Түүнчлэн албан хаагчид хилийн боомтод ажиллаж, амьдрах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах шаардлага тулгарч байгаа талаар ч ярьж байна.
Нийслэлийн нэгжүүдэд ажиллаж байгаа албан хаагчид дунд орон нутагт томилогдож ажиллаж байсан эсэх судалгааг гаргаж үзэхэд 22-60 насны, 5 сараас 32 жил ажилласан 100 хүн байна. Тэдний 76 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй хүн байгаа тухай хүний нөөцийн хэлтсээс танилцууллаа.