Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр монгол сурагч дэлхийн шатрын аварга боллоо

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
1 минут 1 секунд

Грек улсын Родес хотноо дөрөвдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд 2023 оны сурагчдын шатрын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн/ДАШТ/ болж өндөрлөлөө.

Тэмцээнд 53 орны 530 орчим тамирчин зургаан насны 12 ангилалд бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас 30 тамирчин оролцов.

Улсаа төлөөлөн оролцсон тамирчид ДАШТ-ээс хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Ингэснээр дэлхийн хоёр шинэ аваргатай болж байна.

Тэмцээний дүн:

7 НАС:

Алтан медаль

  • Ц.Гэрэлт-оюу /Их мастер академи/

11 НАС:

Алтан медаль

  • Б.Буянхишиг /Стейниц академи/

9 НАС;

Мөнгөн медаль

  • И.Цэлмүүн /Босоо ноён клуб/

13 НАС:

Мөнгөн медаль

  • Г.Урангоо /Мончесс академи/

13 НАС:

Мөнгөн медаль

  • Г.Тэнгүүндалай /Босоо ноён клуб/

13 НАС:

Хүрэл медаль

  • Н.Содгэрэлт /Гэгээн арвай клуб/

Монгол Улсын багийн ахлагчийн үүргийг Олон улсын шатрын холбооны шүүгч Э.Номин гүйцэтгэсэн бол таван дасгалжуулагч тамирчдаа бэлтгэжээ.

Өнөөдрөөс энэ сарын 26 хүртэл гол замуудын хөдөлгөөнийг хязгаарлана
Өнөөдрөөс энэ сарын 26 хүртэл гол замуудын хөдөлгөөнийг хязгаарлана
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.