Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүхэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

Монгол орны хувьд тавдугаар сарын агаарын дундаж температур нь Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0…8°C, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 12...20°C, бусад нутгаар 8...12°C дулаан байдаг аж. Хур тунадасны хувьд сарын нийлбэр нь Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15–30 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–15 мм ордог.

2023 оны тавдугаар сард Монгол орны нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй.

Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар температур аажмаар дулаарах боловч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр ахин сэрүүсэх төлөвтэй. Сарын эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас орж энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүснэ. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байна гэж Ус цаг уур орчны газраас мэдээллээ.

Гурван хүний амь хохироосон хэрэг гарчээ
Гурван хүний амь хохироосон хэрэг гарчээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.