Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Задгай” /Сансар худалдааны төвийн урд талд/ суудлын автомашин, ачааны автомашинтай мөргөлдөж суудлын автомашины жолооч нас барсан тухай дуудлага Онцгой байдлын албанд иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Хово” загварын өөрөө буулгагч автомашинтай Улаанбаатар хотоос Төв аймгийн Цээл сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Альфард” загварын суудлын автомашин мөргөлдсөн. Улмаар суудлын автомашины жолооч иргэн Б /44 настай, эрэгтэй/ нас барсан байв.