Энэ долоо хоногийн пүрэв гарагаас ням гараг хүртэлх хугацаанд Унгар Улсын Үндэсний Ассамблейн даргын манай Улсад хийх албан ёсны айлчлалтай холбогдуулан
- Наадамчдын гудамж,
- Чингисийн өргөн чөлөө,
- Энхтайваны өргөн чөлөө,
- Их Монголын Улсын гудамж,
- Жанжин Д.Сүхбаатарын талбай,
- Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой хугацаанд түр хязгаарлах тул замын хөдөлгөөнд оролцогч Та бүхэн эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, анхаарал болгоомжтой хөдөлгөөндөө оролцохыг зөвлөж байна.