Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуурамч бичиг баримт таних тоног төхөөрөмж гардууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Холбооны бүгд найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ХБНГУ-ын Бээжин дэх Элчин сайдын яамнаас хуурамч баримт бичиг таних, шалгах тоног, төхөөрөмжүүдийг өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газарт хүлээлгэн өглөө.

Тус арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын үүргийг түр хамаарагч Ёорн Розенберг, Холбооны цагдаагийн газрын Бээжин дэх Герман улсын ЭСЯ-ны виз, паспортын асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд оролцсон юм.

Энэ үеэр Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын үүргийг түр хамаарагч Ёорн Розенберг эдгээр тоног төхөөрөмжүүд Монгол Улсад хууль бус, хуурамч баримт бичигтэй гадаадын иргэн нэвтрэхэд таньж шалган, зөрчлийг арилгахад та бүхний ажилд дэмжлэг болно гэдэгт найдаж байгаагаа дурдлаа

Бумбатын булаг, Инчон мөрөөдлийн төгөлд мод тарина
Бумбатын булаг, Инчон мөрөөдлийн төгөлд мод тарина
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.