Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хэтрүүлж биш, хэмжээнд нь сахарын агууламжийг багасгая”уриалгад нэгдэж эко бэлэг бэлдэцгээе

Огноо
Унших
2 минут 33 секунд

“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн багийнхан хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн захирлуудтай уулзаж, хүүхдийн баяраар эко, эрүүл мэндэд ээлтэй хүн боож хэрэглэгчид санал болгохыг санууллаа. Уулзалтын үеэр бүх л сүлжээ дэлгүүрийн захирлууд хүүхдэд ээлтэй бэлэг бэлдэнэ гэдгээ амлалаа. Манай улсын хүн амын дийлэнх нь сахарын илүүдэлтэй хэт таргалалттай амьдарч байна. Монголын нийт хүн амын 1.2 сая нь хүүхэд бөгөөд тэдний дунд сахарын хэт хэрэглээ үүсэж, шүд цоорох, чихрийн шижин өвчлөл газар аваад байна. Сар хүрэхгүй хугацааны дараа Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Энэ өдөр эцэг, эхчүүд хамаатан саднуудаасаа хүүхдүүд бэлэг авч баярладаг. Гэвч тэдний авч байгаа бэлгийн дийлэнх нь сахарын агууламж өндөртэй байдгийг судлаачид тогтоожээ. Нэг бэлгийн багцад жигнэмэг, ундаа, ризенин чихэр гээд сахарын өндөр агууламжтай хүнсний бүтээгдэхүүнүүд ордог. Тодруулбал, нэг бэлгийн багцад орж буй сахарын агууламж дунджаар 420 грамм байгаа нь эмч мэргэжилтнүүдийг санааг зовоож байгаа аж.

Угтаа бол хүүхдийн нэг өдрийн чихрийн хэрэглээ 8-10 грамм байвал хэвийн гэж үздэг. Харин том хүний нэг өдрийн чихрийн норм 20 грамм байх ёстой. Гэтэл нэг өдрийн чихрийн хэрэглээнээс хэт өндөр буюу 400-500 дахин их чихэр хэрэглэж буй нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Мөн Хүүхдийн эрхийн хамгаалах өдрийг угтаад Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн цагаан үзэг холбооноос “Хэтрүүлж биш, хэмжээнд нь сахараа багасгая” уриалга гаргалаа. Энэхүү челленжид нэгдэж, хүүхдийн бэлгэнд эко тоглоом, буддаг ном, үлгэрийн ном гээд нас насных нь онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг боож ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг эцэг эхчүүд нийт иргэдэдээ уриалж байна. Та бүхэнд энэхүү уриалгад нэгдэж хүүхдүүдээ нэг удаа ч гэсэн эко бэлэг өгөөрэй.

Хүнсий бүтээгдэхүүний сахарын агууламжийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Цалинтай ээжийн мөнгийг 550 мянга болгох хэрэгтэй гэв
Цалинтай ээжийн мөнгийг 550 мянга болгох хэрэгтэй гэв
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.