Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн мөнгийг илүү хүртээмжтэй болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох боломжтой эсэх талаар Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө. Тэрбээр "Монгол Улс ОУВС-гаас тусламж хүсэх үү, дефолт зарлах уу гэдэг сонголтын өмнө хэдхэн сарын өмнө байсан. Хэрэв ийм сонголт хийсэн бол хүүхдийн мөнгийг өнөөдрийнх шиг 91 хувьд нь олгох биш, 50-60 хувьд нь олгох нөхцөл тулах байсан. Харин өнөөдөр тэр хүнд нөхцөл байдлаас гарсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гадаад өрөөс хамааралтай дефолтод орох эрсдэлгүй болсон. Төсвийн тогтвортой байдлаа бид маш сайн барьж ирлээ. Макро тэнцвэрүүд сайжирч байна. Ийм учраас хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр, тэтгэмжээ эргэн харах боломж, нөхцөл бүрдлээ. Нарийн тооцооллыг төсвийн төсөлд тусгана. Хүүхдийн мөнгийг өнөөдрийнхөөсөө илүү хүртээмжтэй болгоно" гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд цахилгаан хязгаарлана
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд цахилгаан хязгаарлана
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.