Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сэлэнгээ пара байт харвааны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Ангилал
Нийгэм Энтертаймент
Огноо
Унших
0 минут 54 секунд

Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ний өдрүүдэд болж байна.

Энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлага дор гурван тамирчин өрсөлдөж буй.

Ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ хүрэл медаль хүртсэн бөгөөд пара байт харвааны Азийн АШТ-ээс медаль хүртсэн Монголын хоёр дахь тамирчин болж байна.

2004 оны тус тэмцээнээс “Бээжин-2008” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын Ази тивээс авсан цор ганц медаль байсан юм.

Д.Сэлэнгээ пара байтын ДАШТ-ий хүрэл медаль хүртэж “Токио-2020” паралимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн тамирчин билээ.

Гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн 169 иргэнийг баривчилжээ
Гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн 169 иргэнийг баривчилжээ
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.