Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээвэрт зургаан шинэ чиглэл нэмнэ

Огноо
Унших
1 минут 18 секунд

Улаанбаатар хотын нийтийн тээвэр шинэ автобусаар парк шинэчлэл хийж байна. Үүний хүрээнд зарим өөрчлөлт хийж буйгаа хотын дарга Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээврийн зургаан шинэ чиглэл нэвтрүүлэхээр болсныг мэдээллээ. Тодруулбал,

  • М1 чиглэл Таван шараас офицеруудын ордон
  • М2 чиглэл Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай
  • М3 чиглэл Нисэхээс Сүхбаатарын талбай
  • М4 чиглэл Шар хаднаас III, IV хорооллын эцэс
  • М5 чиглэл Ботаникаас Хермес худалдааны төв
  • М6 чиглэл Шинэ 100 айлаас ТЭЦ III гэсэн үндсэн зургаан чиглэлийг нэмэхээр төлөвлөжээ.

Мөн тойрог хэлбэрийн найман чиглэл нэмэхээр төлөвлөж байгаа аж.

Улаанбаатар хотын хаана ч амьдарч байгаа иргэн хамгийн ихдээ гурван автобус дамжиж, очих цэгтээ хүрэх боломжтой байдлаар тооцсон хэмээн хотын дарга хэллээ. Зорчигчдын дамжин суулт нэмэгдэх хэдий ч зорчилтод зарцуулах хугацааг 10-30 хувиар буурна гэж тооцоолсон байна.

Дашрамд дурдахад, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 110 чиглэлд 1017 автобусаар өдөрт 400000-500000 зорчигчид үйлчилгээ үзүүлж байна.

Оношилгоонд ороогүй, торгууль төлөөгүй  автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Оношилгоонд ороогүй, торгууль төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.