Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лам хуврагууд хүүхдийн эмнэлэгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 57 секунд

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ойн баярыг тохиолдуулан Монголын Бурхан Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн уриалгаар Монголын нийт лам хувраг нэгдэж “Асралын аян“ нийгэм хүмүүнлэгийн аяныг тав дахь жилдээ зохиож байна.

Тус аянд Монголын нийт лам хуврагууд болон олон улсад шавилан суугаа монгол лам хувраг нийтээрээ оролцож хандив өргөдөг байна. Энэ удаагийн “Асралын аян 5” аяны хүрээнд хүүхдийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлах юм.

Тухайлбал

  1. Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг
  2. Эх нялхас амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг
  3. Баянзүрх дүүргийн Цэргийн төв эмнэлгийн хүүхдийн тасаг,
  4. Улсын Нэгдүгээр эмнэлгийн уушги харшлын төв
  5. Сүхбаатар дүүрэг хүүхдийн эмнэлэг
  6. Улсын 2 дугаар эмнэлэг хүүхдийн тасаг
  7. Чингэлтэй дүүргийн хүүхдийн эмнэлэг
  8. Цэргийн төв эмнэлэг яаралтай тасаг
  9. Эх нялхас дутуу нярай хүүхдийн тасаг
  10. Улсын 3 дугаар эмнэлэг зүрхний тасаг
  11. Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эмнэлэгт яаралтай тусламжийн тэрэг, хүчил төрөгчийн аппарат, судас тодруулагч аппарат гэх мэт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлаж байна.

Мөн хөдөө орон нутгийн малчдад уламжлалт анагаах ухааны эм танг тухайн орон нутгийн бурхны шашны сүм хийдээр дамжуулан түгээх ажээ.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дэлхий нийтэд зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг Олноо өргөгдсөн Монгол Улсын хаан ширээнд залж, нийт ард олонд их хишиг түгээж байсан түүхэн уламжлалыг монгол лам хуврагууд сэргээж жил бүрийн эл өдөр олонд тустай нийгэм хүмүүнлэгийн аяныг зохион байгуулах болсон юм.

Тухайлбал

  • "Асралын аян 1" - Дэлхий нийтийг хамарсан цар тахал хөл хорионы үед 20 сая төгрөг, бээлий, амны хаалтыг Улсын Онцгой Комисс(УОК)-т нийтийн эрүүл мэндийн төлөө хандивлаж байв.
  • “Асралын аян 2 " - Нийслэл хотын нэн ядуу 300 орчим айл өрхөд хүнсний зүйлс тарааж УОК-т бэлэн мөнгө, маск бээлий зэрэг эд зүйлсийг хандив болгон өргөжээ.
  • "Асралын аян 3" - 11 Эмнэлэгт 21.5 сая төгрөгийн бүхий тоног төхөөрөмжийг хандивласан байна.
  • "Асралын аян 4" Турк улсад эмчлэгдэж байгаа Жаргалдэлгэр охинд болон, хүнд өвчтэй иргэдэд мөнгөн тусламж үзүүлж, БГД-ийн Тохижилт үйлчилгээний ажилчдад хүнсний тусламж болон дулаан бээлий, зарим ажилчдад эмчилгээний төлбөр хандивлаж байжээ.
Эхний ээлжийн 35 автобусанд хяналтын үзлэг хийлээ
Эхний ээлжийн 35 автобусанд хяналтын үзлэг хийлээ
 
Газар чөлөөлөлтийг эрчимжүүлнэ
Газар чөлөөлөлтийг эрчимжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.