Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөг боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2023 оны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж, 660 мянган төгрөгөөр тогтоосон. Уг шийдвэр энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Манай улсын хэмжээнд 100 мянга гаруй иргэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна.

Монгол Улсын “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль’’-д “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажиллагчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин (хөлс)-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаар хэмээн тодорхойлжээ. Холбогдх хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан өөрчлөн тогтоож байхаар заажээ. Үүнийг дагаад сайн дурын даатгалын хувь хэмжээ нэмэгдэж байна.

Хоригдогч Г-г хүнцлээр хордуулсан гэж ар гэрийнхэн нь мэдээлэв
Хоригдогч Г-г хүнцлээр хордуулсан гэж ар гэрийнхэн нь мэдээлэв
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.