Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар машин жолоодсон 96 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Эрүүгийн болон Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөж эхэлснээс хойш 16 хоногийн хугацаанд буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-16-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 729 зөрчил улсын хэмжээнд бүртгэгджээ. Өмнө нь эрхээ хасуулсан байсан ч дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол 96 бүртгэгдсэн байна.

Энэ 96 хүнд хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж магадгүй болж байгаа учраас иргэд үүнийг анхаарч, цаашид хууль тогтоомжийг биелүүлэн, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг уриаллаа. Дашрамд дурьдахад 2023 оны есдүгээр сарын дүн мэдээгээр 139,969 зөрчилд бэлэн бус хэлбэрээр оноосон 2.9 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй. Энэ нь нийт торгуулийн 84.7 хувь болж байгаа юм.

Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгнө
Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгнө
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.